Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

555 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь илт үндэслэл муутай бол тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хүчингүй болгох буюу өөрчлөх/ зэрэг хуульд дурьдсан тохиолдлуудад шүүх буюу шүүгч алдаа зөрчил гаргавал /хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бусдын нөлөөнд автсан г.м/ алдаатай шийдвэрийг дээд шатны шүүх, тэр тусмаа Улсын Дээд шүүх хянах, засч залруулах боломжийг хуулиар ийнхүү хааж болохгүй. Хоёр.Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэдгийг зааж, мөн хэсгийн 2-т “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан байдаг. Гэтэл энэхүү заалтын утга агуулгыг алдагдуулж, Улсын Дээд шүүх нь доод шатны шүүхийн тогтоол, шийдвэрийг хянах боломжгүйд хүргэсэн заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оржээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж заасан байдаг. Түүнчлэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалттай шууд харшилж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг уул хэргийг хянан шийдвэрлэсэн тухай шүүх шийдвэрлэж тогтоол гаргаснаар уг тогтоол эцсийн шийдвэр болдог. Энэ байдлаараа Үндсэн хуулийн дээр дурьдсан зүйл, заалтуудтай зөрчилдөж байна. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үндсэн үүрэг нь анхан шатны болон доод шатны шүүхийн аливаа тогтоол, шийдвэр, магадлал, шүүгчийн захирамж, шийтгэвэр зэрэг шүүн таслах ажиллагааны актуудын хууль ёсны болон үндэслэлтэй эсэх байдлыг хянан тогтоох, нөгөө талаар иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг бүрэн хангахад оршино. Шүүхэд мэдүүлэх эрх нь анхан шатны шүүхэд төдийгүй давж заалдах болон хяналтын шатны шүүхэд мэдүүлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5