Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

554 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх шийдвэрлэж тогтоол гаргана” хэмээн заасан байна. Эдгээр зүйл, заалтуудын агуулгыг авч үзвэл шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг иргэд давж заалдах эрхтэй байх талаар Үндсэн хуульд заасныг зөрчсөн байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “…шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” хэмээн иргэдийн эдлэх эрхийг тодорхойлон тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1д зааснаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гарсан үед уг тогтоол, захирамжийг зөвхөн тухайн шүүхэд гомдол гаргаж хянуулах бөгөөд дээд шатны, өөрөөр хэлбэл, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж хянан шийдвэрлүүлэх иргэдийн эрхийг хязгаарлан хаасан байна. Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцдаа ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллана гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Шүүх болон шүүгчийн гаргасан алдаа зөрчлийг тухайн шатны шүүх засахгүй байх ойлголтын үндэс нь давж заалдах болон хяналтын шатны шүүн таслах ажиллагаа байдаг бөгөөд үүнийг дээд шатны шүүх хэрэгжүүлдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 /хэрэг шилжүүлэх/, 65.1.4 /нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байх/, 65.1.5 /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/, 69.1 /шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах/, 80 дугаар зүйл /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх/, 92.4 /татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх/, 97.1 /хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан этгээдийг торгох/, 100.2 /нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах/, 117 дугаар зүйл /энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох/, 124 дүгээр зүйл /энэ хуулийн 123.1-д заасны дагуу бичгээр гаргасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5