551 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-ын “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 6 дугаар арын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан юм. Харин Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтад өөрчлөлт оруулж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар баталж байхаар хуульчилсан болно. Ийнхүү хуульд оруулсан өөрчлөлтийн үндсэн дээр 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийг баталж, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үйл ажиллагааг хуулиар зохицуулах болж, маргаан бүхий нөхцөл байдал үгүй болсон тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох боломжгүй байна …” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн дагуу Улсын Их хурал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “…Улсын Их Хурлын тогтоолоор…” гэснийг “…хуулиар…” гэж өөрчилсөн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай ” Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон Улсын Их Хурлын 67 дугаар тогтоолыг тус тус батлан гаргаж маргаан бүхий нөхцөл байдал үгүй болсныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн байх тул мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдагдсан шаардлага хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5