550 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цэцийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Энэ тогтоолыг 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ. Зургаа. Энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх явцад Үндсэн хуулийн цэцийн гишүүний илгээсэн албан тоотуудын хариу болгож Улсын Их Хурлаас дараах тайлбаруудыг ирүүлсэн байна. 1. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8/6586 тоотоор ирүүлсэн тайлбарт : Улсын Их Хурлын 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг “Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32.2 дахь хэсгийн заалтад “хуулиар” батлахаар өөрчлөлт оруулж, үүнтэй нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус баталсан болно … гээд холбогдох хууль, тогтоол, тэмдэглэлүүдийг хавсаргасан байна. 2. Мөн байнгын хорооны 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 8/6820 тоотоор ирүүлсэн тайлбарт : “… Улсын Их Хурлын даргад Үндсэн хуулийн цэцийн гишүүн танаас ирүүлсэн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/266 тоотын хариу болгож дараахь тайлбарыг гаргаж байна. Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2007 оны 47 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй байна, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д тус тус заасны дагуу уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм … гэсэн байна. 3. Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцийн гишүүний 3/285 албан тоотын хариу болгож илгээсэн 2007 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1/1016 тоотоор ирүүлсэн тайлбарт:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5