Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

552 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Улсын Их Хурал дээр дурдсан холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолыг батлан маргаан бүхий нөхцөл байдлыг арилгасан боловч “Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 7 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 2. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА Д.МӨНХГЭРЭЛ Б.ПҮРЭВНЯМ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5