549 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үйл ажиллагааны журмыг дүрэм, журмын хэлбэрээр буюу Улсын Их Хурал тогтооно гэж заасан байдаг. Иймд Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны журмыг хуулиар тогтоох нь Үндсэн хуульд нийцэх болно …” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дунд суудлын хуралдаанаараа 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд гаргасан 08 дугаар дүгнэлтдээ : 1. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна …” гэжээ. Тав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцээд гаргасан 2007 оны 7 сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолд : 1. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн 32.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин тавдугаар зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5