548 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл асуудал гэж үзсэн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай миний бие санал нийлэхгүй байна. Дээр дурдсанаас гадна …“Дэгд ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон заалт байхгүй” … гэсэн агуулгатай санаа бичжээ. Улсын Их Хурлын хуралдааны дэгээр хэм хэмжээ тогтоосон харилцааг зохицуулсан байдаг. Түүгээр барахгүй уг дэгээр “иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорилгоо” болгосон манай улсад байж боломгүй хэм хэмжээг ч тогтоосон байгаа юм. Жишээлбэл, дэгийн 6.1.4-т “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” гэж Улсын Их Хурлын гишүүнд үүрэг болгон зааж, нийт иргэн, Улсын эрх ашгийг эрхэмлэн баримтлах ёстой ард түмний элчийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, нэг нам, эвслийн эрх ашгийг урьтал болгох агуулгатай заалтыг оруулсан байгааг харж болно. Уг заалт нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг шууд зөрчжээ. Мөн тайлбарт “Засгийн газар хуралдааны журмаа Улсын Их Хурлын дэгтэй адилаар хуулиар бус Засгийн газрын тогтоолоор батлан мөрддөг” гэжээ. Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь мөн хуралдаан байдаг учраас хуралдааны журмыг хуулиар тогтоох нь Үндсэн хуулинд нийцэх билээ. Засгийн газрын хуралдааны журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан нь мөн адил Үндсэн хууль зөрчсөн зөрчил болсон байна. Мөн парламентын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар бус дүрэм, журмын хэлбэрээр мөрддөг улс орнууд байдаг тухай тайлбартаа дурджээ. Тухайн улс орнуудын Үндсэн хуулиар үүнийг зөвшөөрдөг учраас парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар бус дүрэм, журам хэлбэрээр мөрддөг байх гэж би бодож байна. Манай улсын Үндсэн хуульд зөвхөн Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад хэлбэрийн нэг буюу байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ эдэлж байгаа Улсын Их Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5