547 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын … үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчөөгүй болно …” гэжээ. Гурав. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан тайлбарт хариу болгон 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн тайлбартаа : “… “Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ”, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь чуулган мөн” гэж зааснаас дүгнэн үзэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа гэдгийг чуулганы хуралдаан гэж ойлгож тайлбартаа дурджээ. Мөн тайлбарынхаа дараагийн хэсэгт уг үндэслэлээс дэндүү зөрүүтэй байдлаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гэдгийг тайлбарласан байна. Тухайлбал, “… Улсын Их Хурлын …, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүд ямар бүрэн эрхтэй, энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар баталгаагаар хангагдсан байх, ямар тохиолдолд энэхүү бүрэн эрхээ алдах, Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц зэрэг үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох асуудал гэж үзэж болно …” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй, харин Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлыг бүрдүүлдэг билээ. Үндсэн хуулийн Хорин ёсдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлыг Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хуулиар тогтоосон байх бөгөөд Улсын Их Хурал эдэлдэггүй зарим бүрэн эрхийг эдлэхээр заасан байдаг. Тухайлбал, хууль санаачлах эрх эдэлдэг. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, …-ыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар тогтоосон. Энэ бүгдээс үндэслэн Улсын Их Хурлын үйл ажиллагааны журам гэдэг нь Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдал болон Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5