544 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр ирүүлсэн мэдээлэлдээ : “… Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэж заасан нь Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг хуулиар батлагдсан дэгээр бус тогтоолоор зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын …, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж байна. Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон энэ дэгээр зохицуулна” гэж зааснаас харахад тогтоолоор батлагдсан уг дэг нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд чуулганы хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулж байгаа нь Үндсэн хуулийн дээр дурьдсан заалттай шууд утгаараа ноцтойгоор зөрчилдөж байна. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, … бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн” заалтуудтай нийцэхгүй байна. Улсын Их Хурал 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа чуулганы хуралдааны дэгийг тогтоолоор тогтоож байхаар зохицуулж, чуулганы хуралдааны дэгийг 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудтай нийцэхгүй байна. Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү …” гэжээ. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 28-нд ирүүлсэн нэмэлт мэдээлэлдээ : “… Нийтийн эрх зүйн хүрээнд “зөвшөөрснөөс бусдыг хориглоно …” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд тулгуурласан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5