Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

543 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2007.12.12 Дугаар 03 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Амарсанаа, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Улсын Их Хурлын 47 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5