545 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохицуулалтын арга хэлбэр үйлчилдэг. Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох тухай заасан боловч тодорхой тохиолдолд буюу Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад хэлбэрийн нэг болох байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно гэж Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг талаас Улсын Их Хуралд эрх олгон зөвшөөрч, нөгөө талаас үүрэг болгон заажээ. Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан чуулганы хуралдааны дэгийн 1.1-д “Улсын Их Хурлын нэгдсэн, байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулахад … энэхүү дэгийг баримтлана” гэж заажээ. Уг заалтаас харахад тогтоолоор батлагдсан дэг нь байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг мөн зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэнтэй зөрчилдөж байгаа бөгөөд ийнхүү Үндсэн хуультай зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль …, төрийн байгууллагын бусад шийдвэр, … бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалттай нийцэхгүй байна …” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Э.Бат-Үүл, Б.Эрдэнэсүрэн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 25ны өдөр ирүүлсэн тайлбартаа : “… Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын … үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүд ямар бүрэн эрхтэй ; бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар баталгаагаар хангагдсан байх, ямар тохиолдолд энэхүү бүрэн эрхээ алдах; Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц /хэдэн байнгын, дэд, түр хороотой байх, ямар чиг үүрэгтэй байх, хэдэн гишүүнтэй байх, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд хорооны даргыг ямар журмаар сонгох, Улсын Их Хурал дахь олонхи, цөөнх, нам, эвслийн бүлэг гэдгийг хэрхэн тодорхойлох, ямар бүрэн эрхтэй байх, Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ ямар хэлбэрээр хэрэгжүүлэх, ямар тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5