538 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, нэг нам, эвслийн эрх ашгийг урьтал болгох агуулгатай заалтыг оруулсан байгааг харж болно. Уг заалт нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг шууд зөрчжээ. Мөн тайлбарт “Засгийн газар хуралдааны журмаа Улсын Их Хурлын дэгтэй адилаар хуулиар бус Засгийн газрын тогтоолоор батлан мөрддөг” гэжээ. Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь мөн хуралдаан байдаг учраас хуралдааны журмыг хуулиар тогтоох Үндсэн хуулинд нийцэх билээ. Засгийн газрын хуралдааны журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан нь мөн адил Үндсэн хууль зөрчсөн зөрчил болсон байна. Мөн парламентын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар бус дүрэм, журмын хэлбэрээр мөрддөг улс орнууд байдаг тухай тайлбартаа дурджээ. Тухайн улс орнуудын Үндсэн хуулиар үүнийг зөвшөөрдөг учраас парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар бус дүрэм, журам хэлбэрээр мөрддөг байх гэж би бодож байна. Манай Улсын Үндсэн хуульд зөвхөн Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад хэлбэрийн нэг буюу байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ эдэлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг дүрэм, журмын хэлбэрээр буюу Улсын Их Хурал тогтооно гэж заасан байдаг. Иймд Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны журмыг хуулиар тогтоох нь Үндсэн хуульд нийцэх болно” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”- ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5