539 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4-т “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж шууд утгаар заасан нь Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгд ч нэгэн адил хамаарч байна. 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”- ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр… бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5