537 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үйл ажиллагаа гэдгийг чуулганы хуралдаан гэж ойлгож тайлбартаа дурджээ. Мөн тайлбарынхаа дараагийн хэсэгт уг үндэслэлээс дэндүү зөрүүтэй байдлаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гэдгийг тайлбарласан байна. Тухайлбал, “…Улсын Их Хурлын…, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүд ямар бүрэн эрхтэй, энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар баталгаагаар хангагдсан байх, ямар тохиолдолд энэхүү бүрэн эрхээ алдах, Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц зэрэг үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох асуудал гэж үзэж болно…” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй, харин Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын Их Хурлыг бүрдүүлдэг билээ. Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлыг Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдог бусад хуулиар тогтоосон байх бөгөөд Улсын Их Хурал эдэлдэггүй зарим бүрэн эрхийг эдлэхээр заасан байдаг. Тухайлбал, хууль санаачлах эрх эдэлдэг. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, …-ыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар тогтоосон. Энэ бүгдээс үндэслэн Улсын Их Хурлын үйл ажиллагааны журам гэдэг нь Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдал болон Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийн асуудал гэж үзсэн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай миний бие санал нийлэхгүй байна. Дээр дурдсанаас гадна “Дэгд ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон заалт байхгүй” гэсэн агуулгатай санаа бичжээ. Улсын Их Хурлын хуралдааны эдгээр хэм хэмжээ тогтоосон харилцааг зохицуулсан байдаг. Түүгээр барахгүй уг дэгээр “иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорилгоо” болгосон манай улсад байж боломгүй хэм хэмжээг ч тогтоосон байгаа юм. Жишээлбэл, дэгийн 6.1.4-т “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” гэж Улсын Их Хурлын гишүүнд үүрэг болгон зааж нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн баримтлах ёстой ард түмний элчийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5