536 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтаас харахад тогтоолоор батлагдсан уг дэг нь байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг мөн зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэнтэй зөрчилдөж байгаа бөгөөд ийнхүү Үндсэн хуультай зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд… хууль, төрийн байгууллагын бусад шийдвэр, …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалттай нийцэхгүй байна. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг агуулгын хувьд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан шалгахаас гадна хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах процедурын үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан шалгах эрхтэй билээ. Энэ ч эрхээ эдлэн Үндсэн хуулийн цэц 2000 онд “Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа процедурын алдаа гаргасан нь Үндсэн хуульд нийцээгүй байна” гэсэн дүгнэлт гарган улмаар уг шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж байсан билээ. Уг процедурын гэх алдааны нэг нь “Дэгийн тухай” хуулийг зөрчсөн зөрчил байсан бөгөөд тухайн үед чуулганы хуралдааны дэгийг хуулиар тогтоож байсан нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт тусгагдаж байсан байна. Үндсэн хуулийн дагуу хуулиар тогтоож байсан чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтоож байхаар өөрчлөлтийг Улсын Их Хурлын тухай хуулинд оруулах болсон шалтгаан нь Улсын Их Хурал процедурын алдаагаа Үндсэн хуулийн хяналтаас гаргах гэсэн оролдлого байжээ гэдэг нь дэгтэй холбоотой маргааны талаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлж байгаа Улсын Их Хурлын тайлбараас харагдаж байна” гэжээ. Дөрөв.Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 6 дугаар сарын 19–ний өдөр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан тайлбарт хариу болгон ирүүлсэн тайлбартаа: “Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ”, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь чуулган мөн” гэж зааснаас дүгнэн үзэхэд Улсын Их Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5