Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

535 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын… үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчөөгүй болно” гэжээ. Гурав. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 28-нд ирүүлсэн нэмэлт мэдээлэлдээ: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална”, Улсын Их Хурлын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай дараахь байдлаар мөн зөрчилдөж байна. Нийтийн эрх зүйн хүрээнд “зөвшөөрснөөс бусдыг хориглоно…” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд тулгуурласан зохицуулалтын арга хэлбэр үйлчилдэг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох тухай заасан боловч тодорхой тохиолдолд буюу Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад хэлбэрийн нэг болох байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их хурлын үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно гэж Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг талаас Улсын Их Хуралд эрх олгон зөвшөөрч, нөгөө талаас үүрэг болгон заажээ. Гэвч Үндсэн хуулиар өөрт олгогдсон уг эрхээ хэтрүүлэн, “хууль батлах” онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал өөрөө тогтоож байхаар болсон Улсын Их Хурлын тухай хуулийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасантай нийцэхгүй байгаа бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа нь мөн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд хууль, …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалттай нийцэхгүй байна. Улсын Их Хурлын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан чуулганы хуралдааны дэгийн 1.1-д “Улсын Их Хурлын нэгдсэн, байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулахад… энэхүү дэгийг баримтална” гэж заажээ. Уг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5