Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

534 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ямар хэлбэртэй байх, анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой, чуулган гэдгийг ямар тохиолдолд, ямар хугацаанд зарлан хуралдуулах/ зэрэг Улсын Их Хурлын үйл ажиллааны журмыг хуулиар тогтоох асуудал гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын үйл ажиллагааны тодорхой эрх зүйн хэм хэмжээг тогтоож өгсөн. Харин Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг бол техникийн горимын асуудал гэж үзсэн, өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын нэгдсэн, байнгын хороодын хуралдааныг хэрхэн, яаж зохион байгуулах, /төсөл, тодорхой асуудлыг ямар үе шаттай, ямар дэс дараалалтай, хэрхэн хэлэлцэх, хуралдааны товыг хэрхэн тогтоох/, хяналтын үйл ажиллагаатай холбоотойгоор тайлан, мэдээлэл, асуулт, асуулгын хариуг сонсох, хэлэлцэх, хуралдаанд оролцогчдод /хуралдаан даргалагч, гишүүд, ажлын хэсэг, албан тушаалтанд/ субъектив эрх олгож, үүрэг хүлээлгэх /асуулт асуух, хариулт авах, хуралдаанаас завсарлага авах, санал хураалгах асуудлыг хэрхэн зохицуулах зэрэг/ замаар хуралдааны дотоод зохион байгуулалтын асуудалтай холбогдуулан дотоод дүрмийг тогтоож байгаа асуудал юм. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар тогтоох шаардлагагүй гэж үздэг. 1997-2001 онд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар батлан мөрдөж байсан практик байгаа хэдий ч энэ хуульд хэм хэмжээ тогтоосон олон заалт байсан. Улсын Их Хурал 2001 онд чуулганы хуралдааны дэгийг тогтоолоор батлахдаа хэм хэмжээ тогтоож байсан заалтуудыг Улсын Их Хурлын тухай хуульд шилжүүлж, дэгээр зөвхөн зохион байгуулалтын шинжтэй техникийн горимын асуудлыг зохицуулж байгаа юм. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын …үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоохоор заасан бөгөөд Засгийн газар хуралдааныхаа дэгийг дээр дурдсан үндэслэлийн нэгэн адил дотоод дүрэм гэж үзэн Засгийн газрын тогтоолоор батлан мөрддөг билээ. Түүнчилэн парламентын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар биш дүрэм, журмын хэлбэрээр батлан мөрддөг олон улс орон байна. Жишээ нь, ОХУ, ХБНГУ зэрэг улсад ийм байдлаар парламентын хуралдааны дэгийг тогтоосон байдаг. Дээр дурдсан үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5