533 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Их Хурлын тогтоолоор батлагдсан чуулганы хуралдааны дэг ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудтай нийцэхгүй байна. Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Э.Бат-Үүл, Б.Эрдэнэсүрэн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хурал нь парламентат орны нийтлэг жишгээр хууль тогтоох, улсын төсөв батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих, түүнчилэн гүйцэтгэх засаглалд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн төлөөллийн байгууллага бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд парламент Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон онцгой бүрэн эрхийг эдэлдэг билээ. Улсын Их Хурал нь байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг зэрэг зохион байгуулалтын бүтэцтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг ч тодорхой хугацаанд байгуулан ажиллуулдаг юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал хууль тогтоох, улсын төсөв батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих, түүнчилэн гүйцэтгэх засаглалд хяналт тавих үйл ажиллагаагаа чуулган, байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын… үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүд ямар бүрэн эрхтэй /эрх, үүрэг/; энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар баталгаагаар хангагдсан байх, ямар тохиолдолд энэхүү бүрэн эрхээ алдах; Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц /хэдэн байнгын, дэд, түр хороотой байх, ямар чиг үүрэгтэй байх, хэдэн гишүүнтэй байх, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд хорооны даргыг ямар журмаар сонгох, Улсын Их Хурал дахь олонхи, цөөнх, нам, эвслийн бүлэг гэдгийг хэрхэн тодорхойлох, ямар бүрэн эрхтэй байх, Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ ямар хэлбэрээр хэрэгжүүлэх, ямар тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болох, Улсын Их Хурлын бусад шийдвэр гэдэг нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5