532 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заажээ. Ийнхүү чуулганы хэлбэрээр Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг хуулиар батлагдсан дэгээр бус тогтоолоор батлагдсан дэгээр зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын…, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж байна. Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон энэ дэгээр зохицуулна” гэж зааснаас харахад тогтоолоор батлагдсан уг дэг нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд чуулганы хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулж байгаа нь Үндсэн хуулийн дээр дурьдсан заалттай шууд утгаараа ноцтойгоор зөрчилдөж байна. Ийнхүү Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …, төрийн байгууллагын бусад шийдвэр, …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна. Улсын Их Хурал 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийг Үндсэн хууль, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын тухай хуульд нийцүүлэн батлан гаргаж байжээ. Гэвч шинэ бүрэлдэхүүнтэй болсон Улсын Их Хурал 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа Улсын Их Хурлын хуралдааны дэгийг хуулиар бус тогтоолоор баталж байх зохицуулалтыг хийж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын 61 дүгээр тогтоолоор баталсан нь 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Улсын Их Хурал 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа чуулганы хуралдааны дэгийг мөн тогтоолоор тогтоож байхаар зохицуулж, чуулганы хуралдааны дэгийг 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5