Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

531 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.06.20 Дугаар 08 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.40 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэлд гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцов. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 4 дүгээр сарын 24–ны өдөр ирүүлсэн мэдээлэлдээ: “Улсын Их Хурлын тухай хуулийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэж заасан нь дор дурдсан байдлаар Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5