528 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл - Хөдөлмөр эрхлэх бодлогын тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц. 1 дүгээр зүйл: 1.Гишүүн орон бүр бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийг устгах, ажиллах хүчний хэрэгцээг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжил, түүний өсөлтийг урамшуулах зорилгоор үр ашигтай, бүрэн чөлөөт хөдөлмөр эрхлэлтийн сонголтод дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн идэвхитэй бодлогыг гол зорилго болгон зарлаж, хэрэгжүүлнэ” гэх мэт. Дэлхийн улс орнуудад ялангуяа, хөгжиж байгаа орнуудад гадаадаас ажиллах хүч авахад зохих хязгаарлалт, квот тогтоосон байдаг бөгөөд энд ОХУ, Казакстан, Белорусь зэрэг улсуудыг нэрлэж болно. Ийнхүү дээр дурдсан Үндсэн хуулийн болон бусад хууль тогтоомжийн заалтууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллах гадаадын иргэдийн эрх, үүргийг тодорхой зааглан тогтоож өгсөн болохыг харуулж байгаа тул Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.3, Ашигт малтмалын тухай хуулийн 43.1, 43.2 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактуудад дурдсан хүний угаас заяасан “салшгүй” эрхийг хязгаарлаж болохгүй гэдгийг эдгээр пактад нэгдэн орсон гишүүн орны хувьд Монгол Улс Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5-д “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно” гэж заажээ. Ийнхүү үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хүний салшгүй эрхээс бусад эрхийг дотоодын эрх зүйн хүрээнд зохих хэмжээгээр хязгаарлал
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5