529 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоож болохоор заасан нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 3-ын “Хөгжиж байгаа улсууд хүний эрх болон үндэсний эдийн засгаа зохих ёсоор харгалзан үзсэний үндсэн дээр энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн эрхийг өөрийн улсын иргэн бус хүмүүст хэрэгжүүлэх баталгааг ямар хэмжээгээр бий болгохоо тодорхойлж болно” гэсэн заалттай уялдаж байна. Хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах нь хүний салшгүй эрхэд үл хамаарах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, 43.2 дахь хэсгийн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө”, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө” гэсэн нь Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтад нийцэж байна. Иймд Ашигт малтмалын тухай хууль болон Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дээр дурдсан заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5