527 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл биш, Улсын Их Хурал өөрөө хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудал болно. Татварын ерөнхий хуулийн 2.3-т татвар бий болгохтой холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасан заалт зөрчигдсөн гэж өргөдөлд бичсэн тухайд мөн хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар энэхүү төлбөр нь албан татвар биш тул ямар нэг хууль зөрчигдөөгүй байна. Өргөдөлд дурдсан Монгол Улсын олон улсын гэрээнүүдийн заалт зөрчигдсөн гэсэн тухайд эдгээр заалтууд нь Монгол Улсад хууль ёсоор буюу холбогдох хууль тогтоомжуудын дагуу оршин суугаа гадаадын иргэдийн эрх, үүргийг баталгаажуулсан заалтууд болохоос биш гадаадаас чөлөөтэй орж ирэн, ямар ч хязгаарлалтгүйгээр ажил, хөдөлмөр эрхлэх тухай ойлголт хараахан биш гэдэг нь тодорхой билээ. Тэгээд ч конвенцүүдэд дараахь хязгаарлалт хийж болохыг шууд дурдсан байна: - Хүний эрхийн түгээмэл тунхаглал: 8 дугаар зүйл: Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй. 29 дүгээр зүйл: 2.Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй. - Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт: 6 дугаар зүйл 2: Энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор энэхүү Пактад оролцогч улсуудын авах арга хэмжээ нь техник мэргэжлийн дадлага, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгэм, соёлын хэлбэрэлтгүй хөгжлийг хангах арга замыг хэрэгжүүлэх хувь хүний улс төр, эдийн засгийн үндсэн эрх чөлөөг баталгаажуулах нөхцөлд үр ашигтай ажлаар бүрэн хангах алхмыг хамаарна. - Алагчилахгүй байх /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/ тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц”: 3 дугаар зүйл: Энэхүү конвенц хүчин төгөлдөр үйлчилж буй гишүүн улс бүр үндэсний нөхцөл байдал, практикт нийцсэн арга замаар:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5