Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

526 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийг урьдчилан авсан байна” гэж тодруулан заажээ. Түүнчилэн Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг төрийн захиргааны албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т: “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн тус улсын хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэний нэгэн адил эдэлж, үүрэг хүлээнэ”, 11.2-т: “Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөлтэйгээр энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар хориглосноос өөр ажил, албан тушаал эрхлэх, гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, эсхүл төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газарт ажиллах, аж ахуйн нэгж байгуулан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж болно” гэж тодорхой заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасны дагуу тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно гэж заасан нь энэхүү тодорхой хувь хэмжээнд тохируулан гадаадын иргэдийг ажиллуулж болох одоогийн нөхцөл байдалд тохируулсан заалт юм. Харин энэ хуулийн 43.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг мөн хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэж заасан асуудал бол ашигт малтмалын салбарын онцлогийг харгалзан тогтоосон төлбөр юм. Үүнийг өргөдөлд “эдийн засгийн хориг болжээ” гэж дурдсан тухайд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д Улсын Их Хурал нь “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох…” бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудал байна. Ашигт малтмалын салбар дахь ажлын байрны төлбөр бусад салбарынхаас өндөр тогтоогдсон асуудлыг буруу гэж өргөдөл гаргагч үзэж байгаа бол энэ нь Үндсэн хуулийн цэцийн харьяаллын асуудал

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5