525 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ. 6.2.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан. Мөн хуулийн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрх” гэсэн 8 дугаар зүйлд: “8.1.Улсын Их Хурал нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батална” гэж заасан. Үүний дагуу Улсын Их Хурал 1994 оны 56 дугаар тогтоолоор “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг баталсан бөгөөд түүний 8-д: “Монгол Улсад оршин суух гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн тоо, тэдний зорчин явах журмыг хуульчилан тогтоож, хяналт тавих, Монгол Улсад хууль бусаар оршин суух явдлыг гаргуулахгүй байх хяналтын тогтолцоотой болох”; 34-ын 8-д: “Эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болох дотоод хүчин зүйлүүд: гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Монголд олноороо суурьших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчин олноороо гадаадад цагаачлах”, Гуравын 10-т: “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дараахь чиглэл баримтлах: нэг орноос авах стратегийн ач холбогдолтой түүхий эд, тоног төхөөрөмж, мэргэжилтэн, ажилчдын тоо хэмжээг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөргүй байх хэмжээнд байлгах” гэж тус тус заасан. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т: “эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газраар батлуулах эрхийг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон байна. Энэ хуулийн 8.1-т “Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө асуудал эрхэлсэн төрийн захиргааны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5