Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

524 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэж заасан бөгөөд энэ хуультай холбогдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зарим хууль батлагдсаны нэг нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлд дараахь агуулгатай 9.3 дахь хэсэг нэмсэн юм: “9.3.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө”. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “хуулийн этгээд нь зөвхөн Монгол Улсын иргэнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд гадаадын иргэдийг ажиллуулахад хувь хэмжээний хязгаарлалт хийсэн нь алагчилсан, тэгш байдлыг алдагдуулсан хууль баталжээ” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт: “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т: “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй” гэж тус тус заасан байна. Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал тус тус батлагдан гарч гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохих хязгаар, хүрээний дотор тогтоон мөрдүүлж байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтэц” гэсэн нэртэй 6 дугаар бүлэгт: “6.1.”Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5