523 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эдийн засгийн хүндрэл учирч, ажилд авахаас ажил олгогч татгалзах, ингэснээр уул уурхайн салбарт ажиллах гадаадын мэргэжилтнүүдийн ажлын байранд хязгаарлалт хийж “хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангагдах” иргэний үндсэн эрхийн эдийн засгийн баталгааг бүрдүүлээгүй байна. Төрөөс Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх нь зөв хэдий ч иргэдийг ажлын байраар хангахыг дэмжих, хөхиүлэх, хөнгөлөлт үзүүлэх зэргээр ажиллах ёстой байтал гадаадын иргэдийн эрхийг хязгаарлах хэлбэрээр дээрх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь буруу юм. Гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажил олгогчид ногдуулж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн төлбөр нь татвар гэхээсээ илүүтэйгээр торгуулийн хэлбэртэй, санкцийн шинж чанартай “гадаадын иргэдийг авч ажиллуулахыг хориглосонтой адил” утгатай, тэгш байдлыг алдагдуулсан эдийн засгийн хориг болсон байна” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран, Д.Одхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “Өргөдөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь зөвхөн Монгол Улсын иргэнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд гадаадын иргэдийг ажиллуулахад хувь хэмжээний хязгаарлалт хийсэн нь алагчилсан, тэгш байдлыг алдагдуулсан хууль болсон, гадаадын ажиллагсдын тоо 10 хувиас илүү байх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэтэл 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төлбөр авах нь торгуулийн хэлбэртэй, тэгш байдлыг алдагдуулсан эдийн засгийн хориг болсон байна гэж тус тус дурджээ. Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын “Ажиллах хүчний талаар тавигдах шаардлага” гэсэн нэртэй 43 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “43.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно. 43.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5