Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

522 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэтэл Монгол улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэдийн ажлын байр тутамд ажил олгогчид “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр” ногдуулж байгаа нь “хуулийн өмнө эрх тэгш байх” тухай Үндсэн хууль шууд зөрчих үндэслэл болж байна. 5. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, …, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэснийг зөрчсөн болох нь: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно” гэж заасан байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уул уурхайн салбарт хуулийн этгээд байгуулан ажиллахдаа ажиллагсдын 10-аас дээш хувьд нь гадаадын иргэн ажиллуулах нь үндэсний аюулгүй байдал, хүн амын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хэрэв уул уурхайн салбарт ажилладаг хуулийн этгээд нийт ажиллагсдынхаа 10-аас дээш хувиар гадаадын иргэдийг авч ажиллуулах нь үндэсний болон хүн амын аюулгүй байдал алдагдах, нийгмийн хэв журам зөрчигдөх нөхцөл байдалд хүргэнэ гэж хууль тогтоогч үзсэн бол 10-аас дээш хувийг төлбөртэйгээр ажиллуулахгүйгээр шууд хориглосон зохицуулалт хийх байсан. Иймээс гадаадын иргэдийг 10-аас дээш хувиар авч ажиллуулах нь үндэсний болон хүн амын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд харшлахгүй тул Үндсэн хуульд заагдсан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангагдах” гэсэн иргэний үндсэн эрхийг гадаадын иргэд Монгол Улсын иргэний нэгэн адил эдлэх эрхтэй. Түүнчилэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, …үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” заасан. Гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх болсон тул тэднийг ажиллуулахад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5