521 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тутамд 10 дахин нэмэгдүүлэх биш тогтмол 2 дахин нэмэгдүүлсэн төлбөр төлж байгаа нь Үндсэн хуулийн “шударга ёс, тэгш байдал, …-г хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хуулиар хүлээгээгүй бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын хэдэн хувь нь гадаадын иргэд ажиллуулах талаар ямар нэгэн хязгаарлалт тавигдаагүй, түүнчилэн гадаадын иргэдийг ажиллуулсны ажлын байрны төлбөрт сар бүр “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр” төлж байгаа атал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хязгаарлалт тавьж, ажлын байрны төлбөрт сар бүр “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр” ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, …тэгш байдал, …-г хангах, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг шууд зөрчсөн байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн болох нь: Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж заасан. Гэтэл гадаадын иргэдийн ажлын байрнаас авч буй төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хууль зэрэг татварын бус хуулиар авч байгаа нь Татварын Ерөнхий хуулийн дээрх заалттай зөрчилдөж улмаар хууль тогтоомж нь нэг мөр ойлгогдох, өөр хоорондоо зөрчилгүй байх тухай “хууль дээдлэх зарчим”-ыг зөрчсөн байна. 4. Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн болох нь: Хууль ёсоор оршин суугаа хүн бүр гэдэгт: 1/ Монгол Улсын иргэн, 2/ гадаадын иргэн, 3/ харьяалалгүй хүн багтах бөгөөд иргэний статусын хувьд өөр хэдий ч тус улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа тул Үндсэн хуулийн дагуу хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5