520 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл чөлөөтэй сонгоход тэгш бололцоогоор хангагдах талаар тусгахдаа зөвхөн тухайн улсын иргэнд бус, тухайн улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрт энэхүү эрхийг тэгш эдлүүлэх талаар тусгасан. Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар гадаадын иргэнийг ажиллуулсны төлөө ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөхөөр байгаа нь хэдийгээр ажил олгогчид ногдуулж буй төлбөр мэт боловч энэхүү төлбөрөөс шууд үүдэлтэйгээр гадаадын иргэдийг ажиллуулах, хөдөлмөрлөх аятай нөхцлөөр хангагдах эрхийг эдлүүлэх боломжгүйд хүргэж байгаа болно. Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно” гэснээс үзэхэд зөвхөн Монгол Улсын иргэнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд гадаадын иргэдийг ажиллуулахад хувь хэмжээний хязгаарлалт хийсэн нь харагдаж байгаа болно. Гадаадын иргэдийн хөдөлмөрлөх эрхийг шууд хориглох эрх зүйн үндэслэлгүй тул тэдгээрийг тухайн хуулийн этгээдэд 10-аас дээш хувиар ажиллуулахгүй байх үүднээс ажлын байрны төлбөрийг өндөр хувь хэмжээгээр ногдуулах болсноор алагчилсан, тэгш байдлыг алдагдуулсан хууль баталсан байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, …тэгш байдал, …-г хангах, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн болох нь: Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал ашиглахтай холбоотой салбар буюу уул уурхайн салбарт гадаадын иргэдийг авч ажиллуулахдаа нийт ажиллагсдын 10-аас дээшгүй хувиар ажиллуулахаар хязгаарласан ба үүнээс дээш гарсан тохиолдолд гадаадын иргэнийг ажиллуулж буй ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн төлбөр төлнө. Гэтэл бусад салбар /тухайлбал, барилгын салбар, үйлдвэрлэл, үйлчилгээ гэх мэт/-т ажиллаж буй гадаадын иргэд нь нийт ажиллагсдын хэдэн хувь байх талаар хуулиар ямар нэгэн хязгаарлалт тавиагүй, хоёрдугаарт гадаадын иргэд нийт ажиллагсдын хэдэн хувийг эзэлж байгаагаас үл шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5