519 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн 5 дугаар зүйлд “Гишүүн улс бүр дээрх бодлогод үл нийцэх аливаа хуульчилсан заалтыг хүчингүй болгох, ийм төрлийн захиргааны зааварчилгаа, дадлыг өөрчилнө” гэж заасан. Хөдөлмөр эрхлэх бодлогын тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 122 дугаар конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-ын а/-д “ажил эрж байгаа ба ажилд ороход бэлэн бүх хүнийг зохих ажлаар хангах”, с/-д “ажилчдыг арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн үзэл, нийгмийн байдал, гарал үүсэл, хүйсээр үл ялгаварлан өөрт нь тохирох ажлаар хангах, ажил сонгож авах эрх чөлөөг эдлүүлэн, ажилчин бүрийг мэргэжил эзэмших буюу авьяас чадлаа дүүрэн ашиглах бололцоогоор хангана” гээд Хөдөлмөр эрхлэх бодлогын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 122 дугаар зөвлөмжид хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зорилгыг “Эдийн засгийн өсөлт хөгжлийг түргэтгэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах болон ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийг устгах зорилгоор гишүүн орон бүр бүрэн, үр бүтээлтэй чөлөөтэй сонгогдох хөдөлмөр эрхлэлтийг бий болгох гол зорилго бүхий идэвхтэй бодлого боловсруулж хэрэгжүүлбэл зохино” гэж заасан. Энэ бодлогын зорилт нь: “а/ ажил эрж байгаа болон ажил хийх чадвартай хүн бүрийг ажлаар хангах, с/ үндэс угсаа, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол болон нийгмийн гарал үүслээс үл шалтгаалан ажлаа чөлөөтэй сонгох, сурсан мэдлэг авъяас чадвартаа тохирсон ажлыг гүйцэтгэхэд ашиглах өргөн боломжоор хүн бүрийг хангах явдал болох”-ыг тодорхойлоод, энэхүү зөвлөмжийн 29 дүгээр зүйлийн 2-т “Энэ хүрээнд дараахь арга хэмжээнүүдийг авна: g/ хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр алагчилахгүй байх тухай 1985 оны конвенц, зөвлөмжийн заалтуудын дагуу ажил эрхлэлт, мэргэжил дээр адил тэгшээр хандах зарчмыг хүндэтгэх зэрэг болно” гэжээ. Дээрх Монгол Улсын Олон улсын гэрээ, конвенцийн дагуу Монгол Улс нь “Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хүн бүрийг аливаа хэлбэрээр алагчилах, ялгаварлан гадуурхахгүйгээр хөдөлмөрлөх тэгш бололцоог хангах” үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж “хүн бүр ажлаа чөлөөтэй сонгох, өөрт тохирсон ажил эрхлэх тэгш боломжоор хангагдах” эрх зүйн орчин бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Хүний эрхийн билль болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид ялгаварлан гадуурхах явдлаас ангид байх, хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5