518 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3 дугаар зүйлийн с/-д “энэхүү бодлогод үл нийцэх аливаа хуульчилсан заалтыг хүчингүй болгох, ийм төрлийн захиргааны зааварчилгаа, практикийг өөрчлөх” гэж тус тус заажээ. Уг конвенцийн “Бодлого боловсруулах болон түүнийг хэрэглэх” гэсэн 2 дугаар хэсгийн 2-т “Гишүүн улс бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд алагчилахаас урьдчилан сэргийлэх үндэсний бодлогыг боловсруулна. Энэхүү бодлого хууль тогтоомж болон ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллагын хооронд байгуулсан хамтын хэлэлцээр, эсхүл үндэсний нөхцөл практикт тохирох бусад аргаар хэрэгжих бөгөөд түүнд дараахь зарчмыг тусгасан байвал зохино: a) ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд тэгш боломж, хандлагыг дэмжихийг нийтийг хамарсан асуудал болгох. b) хүн бүрт дараахь зүйлийн хувьд тэгш эрх, хандлага олгож алагчлахгүй байх. Энэ хүрээнд: - мэргэжлийн баримжаа болон ажлын байрны үйлчилгээ үзүүлэх - тухайн сургалт, ажилд хувь хүн тохирох эсэхэд үндэслэн сонголтынх нь дагуу ажил олгож, сургалтад хамруулах. c) засгийн газрын байгууллагууд бүх үйл ажиллагаандаа хөдөлмөр эрхлэлтэд алагчилахгүй байх бодлогыг баримтална. d) ажил олгогч аливаа хүнийг ажилд авах, сургалтад хамруулах, албан тушаал дэвшүүлэх болон ажлын байрыг хадгалах, эсхүл ажлын нөхцлийг тодорхойлохдоо алагчилах аливаа үйлдлийг гаргахгүй буюу дэмжихгүй бөгөөд энэхүү зарчмыг хэрэгжүүлэхэд аливаа хүн, байгууллага ажил олгогчтой хамтран шууд болон шууд бусаар саад учруулах, эсхүл зөрчиж болохгүй. e) хамтын хэлэлцээ болон аж үйлдвэрийн харилцаанд талууд ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд тэгш эрх, хандлагатай байх зарчмыг хүндэтгэх бөгөөд хамтын хэлэлцээрт ажилд орох, сургалтад хамрагдах, албан итушаалд дэвших болон ажлын байрыг хадгалах, эсхүл ажлын нөхцлийн хувьд алагчилах шинж бүхий заалт оруулахгүй байхыг хангана. f) ажил олгогч болон ажилчдын байгууллага нь ажилд авах, гишүүнчлэлийг хадгалах болон байгууллагын үйл ажиллагаанд оролцох асуудал дээр ялгавартай хандах аливаа үйл ажиллагааг явуулахгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5