Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

517 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хориглосон байх ёстой бөгөөд хуулиар бүх хүн ямар ч шинж тэмдгээр, тухайлбал, арьс үндэс, арьс өнгө, хүйс, хэл шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн байдал буюу бусад нөхцлөөр, ялгаварлахын эсрэг тэгш, үр нөлөөтэй хамгаалалтыг баталгаатай болгоно”; Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2-т “Энэхүү пактад оролцогч улсууд арьс үндэс, арьс өнгө, хүйс, хэл шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал байдал, эд хөрөнгийн байдал, төрсөн байдал, бусад нөхцөл байдлаар ялгаварлахгүйгээр энэхүү Пактад тунхаглан зарласан эрхийг хэрэгжүүлэх баталгаа гаргах үүрэгтэй”, 6 дугаар зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд хүн бүр аж төрөхдөө ажил хөдөлмөрөө өөрөө чөлөөтэй сонгох, чөлөөтэй тохиролцох бололцоог олгосон хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохистой алхам хийнэ”, 7 дугаар зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд хүн бүр шударга, аятай таатай хөдөлмөрийн нөхцлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэх үндэслэлээр нотлогдож байна. Түүнчлэн Алагчилахгүй байх тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцид Монгол улс нэгдэн орсон бөгөөд энэхүү конвенцид “алагчилах” гэсэн нэр томъёо нь 1 дүгээр зүйлийн: “а/ арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэл. б/ ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллага буюу тохиолдолд тус байгууллагууд болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гишүүн улсад тогтоосон ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, үгүйсгэн гадуурхах, эсхүл давуу байдал олгох бусад үйлдэл” гэжээ. Мөн 2 дугаар зүйлд “энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа гишүүн улс бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэй холбогдсон аливаа алагчиллыг бүрмөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж байх үүрэг хүлээнэ”;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5