516 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө”, мөн 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, 43.2 дахь хэсгийн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, …тэгш байдал,…ийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, ...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн болох нь: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаваргүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү тунхаглалд харшлах аливаа үйлдэл, ялгаварлан гадуурхах явдал, тэгж ялгаварлан гадуурхах аливаа турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй”, 23 дугаар зүйлд “Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга таатай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс сэргийлүүлэх эрхтэй”; Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Энэ утгаар аливаа төрлийн ялгаварлан гадуурхлыг хуулиар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5