515 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.6.13 Дугаар 07 Улаанбаатар хот Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, П.Очирбат /илтгэгч/, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Баяраа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран, Д.Одхүү, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Д.Одсүрэн нар оролцов. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө: “Улсын Их Хурлаас 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5