Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

512 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл олон тооны засварыг хийсэн болох нь хуулиудын хувийн хэрэг болон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад шинжлэн судалсан бусад баримтаар нотлогдож байна. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-ийн “Улсын Их Хурал ...хуралдаанаар хуулийн төсөл, ...хэлэлцэх, ...батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална”, мөн Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.4-ийн “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ дэгийн 51.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хоёр. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж дээрхи хуулиудын эцсийн найруулгыг танилцуулсны дараа тэдгээрт засвар хийх талаар Улсын Их Хурлын гишүүдээс зөвшөөрөл авсан гэх боловч энэ нь Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зохицуулагдаагүй болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна: 1. Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн. Улсын Их Хуралд эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх эрхийг Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын гишүүдээс зөвшөөрөл авсан гэх тайлбар, түүнчилэн хуульд оруулсан засварыг Улсын Их Хуралд танилцуулалгүйгээр шууд ёсчилсон үйлдэл нь дээрхи зарчимтай зөрчилдөж байна. 2. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлаас зөвшөөрөл авсны дагуу ажилласан гэх боловч энэ нь Улсын Их Хурлаас гарч буй шийдвэр эрх зүйн актын хувьд хэлбэржсэн, түүнчилэн эрх зүйн холбогдох акттай зөрчилдөөгүй байх шаардлагыг хангаагүй байна. Гурав. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн хуульд эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчин Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, засвар хийсэн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5