Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

511 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурал эдгээр хуулийн эцсийн найруулгатай танилцуулах үеэр миний бие редакци хийж ёсчлох, дахин танилцуулахгүй байх, хэрэв танилцуулах бол ямар нөхцөлд гэдгийг гишүүдэд танилцуулж зөвшөөрөл авахгүйгээр засвар хийсэн байсан бол хариуцлага ярих, тооцохыг бүрнээ ойлгоно, бас хүлээн зөвшөөрнө. Гэтэл Улсын Их Хуралд танилцуулж тийм зөвшөөрөл авчихаад байхад, илт улс төрждөг нэр бүхий 2-3 иргэн гомдол гаргаж, Цэц түүнийг нь ёсоор болгосон учраас би шударга биш шийдвэр, улс төрийн шалтгааны талаар яриад байгаа юм. Улсын Их Хурал хамтаараа, бүрэлдэхүүнээрээ гаргасан шийдлийн төлөө нэг хүнтэй хариуцлага ярьж болохгүй биз дээ. Тэгэхдээ Улсын Их Хурал түүний гишүүдэд буруу, тэр тусмаа хууль зөрчсөн үйлдэл энд байхгүй гэдгийг тэмдэглэж байна. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүд байтугай жирийн иргэд ойлгож, намайг дэмжиж олон захидал ирүүлж байгааг дурдаж байна. Улсын Их Хурал 2006 оны 7 дугаар сарын 20-нд хуулийн найруулгатай танилцах үед миний гаргасан засвар, ёсчлохтой холбогдсон саналыг хэн нэг гишүүн, эсхүл намын бүлэг, зөвлөл зөвшөөрөөгүй буюу эсэргүүцсэн бол би ямар ч засвар хийхгүй байсан. Засварыг хэн нэг гишүүн эсэргүүцвэл батлагдснаар нь үлдээдэг нь Улсын Их Хуралд нэгэнт тогтсон заншил, бичигдээгүй хууль байдаг. Нэр бүхий иргэдийн нэмэлт тайлбартаа дурдсан бусад асуудалд хариулт өгөх шаардлагагүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл маргаж буй асуудалтай холбоогүй зүйлүүд бичсэн байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Нэг. Улсын Их Хурлын чуулганы 2006 оны 7 дугаар сарын 20ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр буюу ажлын 49 өдрийн дараа, 10 дугаар сарын 10-ны өдөр буюу ажлын 58 өдрийн дараа, 10 дугаар сарын 17-ны өдөр буюу ажлын 63 өдрийн дараа; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр буюу ажлын 35 өдрийн дараа, 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу ажлын 37 өдрийн дараа, 9 дүгээр сарын 19-ны өдөр буюу ажлын 43 өдрийн дараа, 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу ажлын 48 өдрийн дараа, 10 дугаар сарын 3-ны өдөр буюу ажлын 53 өдрийн дараа тус, тус агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дараалал, бүтцийн чанартай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5