Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

513 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталсан байх тул уг асуудлаар Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тав. Үндсэн хуулийн Далдугаар зүйлд заасан “…нийт байгууллага, иргэн” гэсэн ойлголтод Улсын Их Хурлын даргын албан тушаал үл хамаарах тул Үндсэн хуулийн уг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудын эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай олон засварыг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Хорьдугаар зүйлийн “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-ийн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно. 3. 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар батлагдсан “Хууль хүчингүй болсон тухай хууль”-ийн хүчин төгөлдөр болох хугацааг батлахдаа Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн холбогдох заалтыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5