510 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв.Улсын Их Хурал 2006 оны 7 дугаар сарын 20-нд олон хуулийн эцсийн найруулгатай танилцсан, энэ бүхэлдээ нэг л процесс байсан. Ийнхүү танилцсан процесс нь ч маш товч байсан. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 5 мөр 38 үгнээс, Хүн амын орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 20 үгнээс, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 21 үгнээс, Авилгын эсрэг хуулийн найруулгатай танилцсан процесс 10 мөр 89 үгнээс бүрдэж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс ямар нэгэн санал гаргаагүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн найруулгыг танилцуулах үеэр гишүүн Ц.Баярсайхан, Р.Раш, Д.Идэвхтэн нар асуулт асууж, санал байр сууриа илэрхийлсэн, бусад нь санал гаргаагүй болно. Энэ өдрийн хуралдаан бүхэлдээ 20-иод хуулийн эцсийн найруулгыг сонсох, чуулганы хуралдааныг хаах ажилд зориулагдсан, үдийн завсарлагааг эс тооцвол дундаа завсарлагагүй явагдаж хуулиудын редакци сонссон, танилцуулсан хуулиудыг найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын засварыг хэрхэн хийх, ёсчлох зарчмаа хэрхэн тогтох, найруулгын засвар хийж ёсчлох зөвшөөрлийг Байнгын хороо, Тамгын газар, Улсын Их Хурлын даргад ямар хэмжээ хязгаарын дотор өгөх, засвар хийсэн бол Улсын Их Хуралд дахин танилцуулах эсэхийг хэлэлцэж харилцан ойлголцон нэгдсэн байр суурьт хүрсэн ийм л хуралдаан болсон. Өөрөөр хэлбэл 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дээрх үйл явдалтай холбогдуулан маргаан гарах бол нэг л маргаан гарч эцэслэн нэг л шийдвэр гаргах асуудал. Энэ маргаан нь ч үүссэн, Цэцийн эцсийн шийдвэр ч гарсан. Нэг маргаанаар хэд хэдэн гомдол гарч, бас нэг бус маргаан үүсгэж байгаа нь хуулийн зарчимтай, бас Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн маш тодорхой заалттай зөрчилдөж байгааг тэмдэглэж байна. Энэ тухай үндэслэл тайлбараа би 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд өгсөн бөгөөд энэхүү байр сууриа дахин нотолж байна. Энэ бол миний байр суурь гэхээсээ илүү хуулийн шууд заалт, зарчим юм. Энд өөр өөр хууль гэдэг ойлголт ач холбогдолгүй бөгөөд Улсын Их Хурал дээр нэг өдөр болсон, бас нэг л зарчим, асуудал хэлэлцэж нэгдсэн ойлголтоор нэгдмэл байр сууринд хүрсэн /засварын болон ёсчлох асуудлаар/ шийдэл байсан гэдгийг тэмдэглэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5