Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

509 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийм засварыг хууль тогтоох, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагаа гэж үздэггүй бөгөөд хэрэв гомдогсод ийм ойлголттой байдаг бол мэдлэггүйн гачигдал бас хэтэрхий их эндүүрэл гэж дүгнэхэд хүргэж байна. Яагаад гэвэл хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын Их Хурал зөвхөн санал хураалтаар шийдвэрлэдэг, харин найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засварыг ойлголцоод, санал хураахгүйгээр хийдэг. Хэрэв эдгээр иргэд хууль батлагдсаны дараа найруулгын засвар хийдэг одоогийн практикийг буруу гэж үзэж байгаа бол “ 2 дахь санал хураалт явагдаж хууль батлагдсаны дараа ямар ч засвар хийж болохгүй” гэсэн заалтыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд тусгах шаардлага гарна. “Хууль батлагдсаны дараа Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын дарга найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийж болно” гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.2т заасан тул би хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор нэгэнт олгогдсон эрхийн хүрээнд ажилласан, энд эрх шилжүүлсэн зүйл байхгүй, харин дээрх эрхийн хүрээнд засвар хийж ёсчлох зөвшөөрөл Улсын Их Хурлаас авсан, үүний дагуу ажлаа хийсэн. 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тухайд дээр дурдсан зөвшөөрлийн хүрээнд засвар хийхийг, бас хууль хоорондын болон дотоод зөрчилгүй бол ёсчлохыг зөвшөөрсөн юм. Би хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг засаж өөрчлөөгүй, бас ганцаараа ямар нэгэн хууль баталж ёсчлоогүй. Гурав.Нэмэлт тайлбарын гуравт дараахь хариу өгч байна. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 51.1.3 дахь заалтыг зөрчсөн тухай дурджээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж шууд заасан, түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор баталсан. Хуулийн заалт, нөхцөл, орчин ийм байхад иргэн Д.Ламжав нар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ. Учир нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлд “Үндсэн хуульд… байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан нь бий.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5