Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

508 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ийнхүү эцэслэн гарсан төслийг тэдгээрт өгч танилцуулан агуулга, бодлого, зарчим алдагдаагүй гэдгийг нь өөрсдөөс нь эцэслэн сонсож байж ёсчилсон болно. Өөрөөр хэлбэл төр, олон нийт, мэргэжлийн хүмүүс, хууль санаачлагчид, батлагчдаас нуугдаж ийм засвар хийгээгүй, бас дур зоргоор /Ламжавын хэлснээр/ авирлаагүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй гэдгийг дурдахын тулд болсон үйл явдлыг ийнхүү тодруулж байна. Дээр дурдсан хүмүүсийг Цэцийн хуралдаанд ирүүлж асуух, тайлбар авах хүсэлт тавьж байна. Хоёр. Нэмэлт тайлбарын 2-т дараахь хариу өгч байна. Хууль тогтоох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхийг Улсын Их Хурал эдэлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа. Эдгээр өргөдөл гаргасан иргэд Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагааны талаар буруу ойлголттой байгаагийн зэрэгцээ заримдаа асуудлыг зориуд мушгин гуйвуулж байна. Хоёрдахь санал хураалтаар батлагдаж, найруулгын засвар хийгдэж Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурж, төрийн тамга дарагдан дугаар авагдаж, Ерөнхийлөгчийн хоригийг давж, “Төрийн мэдээлэл”-д нийтлэгдэн хүчин төгөлдөр болсон хууль, шийдвэрт хэн ч хууль санаачлахгүйгээр үзэг хүргэж, гар хүрэх ёсгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Гэтэл гомдогсод хууль батлагдах, хүчин төгөлдөр болох энэхүү олон шат дамжлагын зөвхөн нэг хэсэг нь болох найруулгын засвар хийх, ёсчлох үе шатанд хийгддэг ажлыг зориуд салган авч, Улсын Их Хурал онцгой эрхээ алдаж, Монголд ганц хүн дураараа хууль тогтоогоод байгаа гэсэн гүтгэлгийг зохиож түүнийгээ үнэн гэж батлахын тулд ар араасаа цуварсан гомдол, зарга гаргаж байгаа нь зүйд, бас хууль, шударга ёс, үнэнд үл нийцнэ. Аливаа хууль, шийдвэрийг 2 дахь хэлэлцүүлгээр баталсны дараа ямар ч санал хураалт явуулахгүйгээр тэдгээрт найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийдэг нь зөвхөн өнөөдөр мөрдөж байгаа хууль, дэг, өнөөгийн Улсын Их Хурал, түүний даргын хийгээд байгаа ажил бишээ. 1990 онд Улсын Бага Хурал байгуулагдснаас хойшхи 17 жилийн хугацаанд Улсын Бага Хурал, Улсын Их хурлын үйл ажиллагаа чухам ингэж л явж ирсэн, энэ нь ч буруу биш.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5