Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

507 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Их Хурал надад олгосон нь тэмдэглэлийн дээрх үг үсгээр бүрнээ нотлогдож байна. Улсын Их Хурал ийм шийдвэр гаргаж би тэр дагуу нь ажилласан. Хэрэв үүнийг буруу гэж байгаа бол надтай биш Улсын Их Хуралтай холбож ярих асуудал гэж үзэж байна. Улсын Их Хурал засварыг болон редакцийг дахин танилцуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байхад иргэн Д.Ламжав нар “заавал танилцуулах ёстой” гэж дүгнээд төрийн эрх барих дээд байгууллагад “даалгавар” өгөөд байх эрхгүй гэдгийг тэмдэглэж байна. Иргэн Д.Ламжав нар энэхүү үйлдлээрээ Үндсэн хуулийг хамгаалах биш, харин ард түмний сонгуулийн эрх, түүний сонгосон төлөөллийн байгууллага, гишүүдийнх нь эрхэнд халдаж байна. 2. 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсан Дархлаажуулалт, Татварын ерөнхий хуулийн тухайд тэдгээрийг 2 дахь хэлэлцүүлгээр /санал хураалтаар/ баталсны дараа эцсийн найруулгыг хянах үед хууль хоорондын зөрчил гарсан нь илэрсэн тул миний бие нөхцөл байдлыг дахин нэгдсэн хуралдаанд танилцуулан санал хураалт явуулж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан юм. Тухайлбал,Татварыналбаныбүтцэдхэрэгбүртгэхалбабайгуулах заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуультай, Дархлаажуулалтын сан байгуулах заалт нь Засгийн газрын тусгай сангийн хуультай зөрчилдсөн байсныг залруулсан. Яг ийм нөхцөл байдал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль дээр гарвал намрын чуулганд танилцуулна, тийм зөрчил гарахгүй бол ёсчилно гэж Улсын Их Хурал дээр ойлголцсон бөгөөд дээрхтэй адил зөрчил байгаагүй тул холбогдох засварыг дэг, олгогдсон зөвшөөрлийн хүрээнд хийж ёсчилсон. 3. Миний бие дээрх хуулиудад найруулга, үг хэллэг, бүтэц”, дэс дарааллын шинжтэй холбогдох засвар хийхдээ татварын хуулиудын ажлын хэсэг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, түүнчлэн Тамгын газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа, референт Мөнхбаатар, Доржханд, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг, хэлтсийн дарга Ганхүлэг, Сангийн яамны газрын дарга Ганбат зэрэг уг хуулиудыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үйл ажиллагаанд биечлэн оролцсон хүмүүстэй 2 удаа өрөөндөө уулзаж, хуулийн заалтад орсон ойлгомжгүй, эргэлзээтэй үг, өгүүлбэр, цэг, таслал бүрийн хуульд суусан жинхэнэ утга, агуулгын талаар асууж тодруулан хоорондоо ярилцаж ойлголцон засвар хийж,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5