506 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл далдуур эсэргүүцсэн нэг хэлбэр мөн бололтой. Ийнхүү “зөрчлийг арилгуулах” Улсын Их Хурлын шийдвэр дампуурах тийшээ хандлаа” гэжээ. Тав. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нарын нэмэлт тайлбартай холбогдуулан 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Нэг.Тайлбарын 1-д “Зөрчлийн гол цөм нь засварыг Улсын Их Хуралд буцааж танилцуулж, Улсын Их Хурлаас зөвшөөрөл авахгүйгээ шууд ёсчилсонд байгаа юм” гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр няцааж байна. 1. 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Ашигт малтмалын тухай, Авилгын тухай, Хүн амын орлогын албан татварын тухай зэрэг тухайн чуулганаар батлагдсан эдийн засгийн харилцааг зохицуулах гол хуулиудын найруулгыг танилцуулах үеэр гишүүдээс найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй санал гаргаагүй. Ийнхүү эцсийн найруулга танилцуулах үеэр миний бие “редакцийг сонссон гэж үзье. Эцсийн найруулгын явцад Байнгын хорооны даргатай ярилцана, ажлын хэсэгт орсон Пүрэвдорж гишүүнтэй ярилцана, Тамгын газрынхантай ярилцана, бүр болохооргүй юмнууд байвал 10 сарын чуулганд танилцуулж байж ёсчлох шаардлага байж магадгүй шүү. Гайгүй бол цаашаа явуулна /”ёсчилно” гэсэн үг/. Ямар тохиолдолд би танилцуулах вэ? гэвэл саяынх шиг Дархлаажуулалтын хуулийн нэмэлттэй холбоотой гарсан зөрчил, нөгөөдөх Татварын ерөнхий хуульд гарсан зөрчил маягийн юм гарч ирвэл би хүлээж байгаад намар танилцуулна. Засварууд хийгдэнэ шүү. Хуульд редакци хийх хугацаа байхгүй учраас би иймэрхүү эрх Улсын Их Хурлаас аваад байгаа юм. Тэгэхдээ агуулгыг нь огт өөрчлөхгүй” гэсэн нөхцөлтэйгээр найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийж ёсчлох зөвшөөрөл авсан бөгөөд үүнийг чуулганы хуралдаанд оролцсон 57 гишүүн хүлээн зөвшөөрсөн. Батлагдсан, маргаж буй хоёр хуульд хууль хоорондын болон хуулийн дотоод зөрчил байгаагүй тул Улсын Их Хурлаас өгсөн дээрх зөвшөөрөл, нөхцөлийнх нь дагуу ёсчилсон. Өөрөөр хэлбэл хуулийн болон хууль хоорондын зөрчилгүй бол найруулгын засвар хийж редакцийг дахин танилцуулахгүйгээр ёсчлох зөвшөөрлийг Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5