505 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурал Үндсэн хуулийн “70.1 доторх: Үндсэн хуульд аливаа байгууллагын үйл ажиллагаа нийцсэн байвал зохино. 70.2 Үндсэн хуулийг мэдэгтүн, сахигтун” гэсэн заалтуудыг зөрчлөө. 5. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл болон цөөнхийн зарим гишүүн огцруулах эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан бол МАХН-ын бүлгийн гишүүд энэ саналын эсрэг зөрчлийг арилгуулах асуудлыг хэлэлцүүлэх альтернатив саналыг дэмжсэн байна” гээд хоёрдахь санал хэрхэн дэмжигдсэнийг хүснэгтээр үзүүлсэн байна. Мөн “Зөрчлийг арилгуулах” гэдгийн дор Хувьсгалт намын бүлгийн гишүүд хуулийн дагуу байвал зохихоос ихээхэн өөр зүйлийг, Улсын Их Хурлын даргад ямар нэгэн зэм хүлээлгэхгүй байх тийм зүйлийг шургуулахаар санаархаж байсан нь тэдний Байнгын хорооны болон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгнээс тодорхой байсан гээд зарим гишүүдийн хэлсэн үгнээс жишээ татжээ. 6. Энэхүү “зөрчлийг арилгуулах” гэдэг оньсогыг тайлах ажлын хэсгийг Ц.Нямдорж дарга хаврын чуулганы нээлт дээр санал болгосны дагуу дэд дарга Д.Лүндээжанцангийн захирамжаар байгуулан, тодорхой санал оруулж ирэхийг Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороодод даалгажээ. Ер нь Цэцийн 3 дугаар дүгнэлттэй холбогдсон аливаа асуудлыг байнгын хороод болон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Ц.Нямдорж даргын оролцоо хэтэрхий их байсан нь яах аргагүй сонирхлын зөрчлийг дэврээж, асуудлыг хуулийн дагуу шийдэхэд саад учруулжээ. 7. “Зөрчлийг арилгуулах” саналыг Улсын Их Хуралд оруулах үүрэг авсан Хууль зүйн байнгын хороо өмнө дурдсан ажлын хэсгийн саналыг хэлэлцсэн байна. Ажлын хэсэг Авилгалын эсрэг хуульд оруулсан 5 засварыг агуулгын, бодлогын буюу зарчмын хэмээн үзэж анхны батлагдсан байдлаар нь буцаан засах санал боловсруулсан байна. Гэтэл тус байнгын хороон дээр маргаан дэгдэж, …даргынхаа эсрэг өөрсдөө баримт бүрдүүлж өгөх гэж байна, энэ чинь Улсын Их Хурал дээр гарсан шийдвэртэй зөрчилдөж байна, Цэцийн 3 дугаар дүгнэлт хууль буюу Улсын Их Хурлын ямар нэгэн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хөндөөгүй байхад ингэж болохгүй, шинээр хууль санаачилдаг ердийн журмаар явах ёстой, Улсын Их Хуралд оруулах санал байхгүй болсон гэх зэргээр маргалдсаар “зөрчлийг арилгуулах” оньсого тайлагдалгүй хоцров. Энэ нь ч Улсын Их Хурал дахь олонхийн хүсч байсан үр дүн, Цэцийн дүгнэлтийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5