Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

504 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурал болон түүний гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслана, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулна гэснээс биш, энэхүү бүрэн эрхийг нь бусдад шилжүүлэн “хялбарчил” гэж заагаагүй байна. Энэхүү хялбарчилсан явдлыг нэгдүгээрт шударга ёсонд, хоёрдугаарт ардчилсан ёсонд, гуравдугаарт хуулиар удирдуулах зарчимд нийцэж байна уу? Мэдээж нийцэхгүй байна. Ц.Нямдорж дарга өөрийн үйл ажиллагааг зөвтгөхийн тулд нийгэмд цуурхал дэгдээх, иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийн эсрэг дайралт хийхэд Улсын Их Хурлын даргын суудал болон эрх мэдлийг урвуулан ашиглах замаар бохир улс төр хийсээр байна. Түүний үзэж байгаагаар, Үндсэн хуулийн энэхүү маргааныг 2008 оны Улсын Их Хурлын сонгууль нүдэнд нь харагдсан хүмүүс захиалгаар үүсгэсэн, Цэцийн 3 дугаар дүгнэлт ч бас захиалгаар гарсан, захиалагч нь Ерөнхийлөгчийн засаг тогтоохыг санаархагч Үндсэн хуулийн эсрэг гэмт бүлэглэл, Монголын ардчиллын амин сүнспарламентын ардчиллыг тууштай хамгаалж буй түүн дээр энэхүү гэмт бүлэглэлийн зүгээс ил болон далд хэлбэрийн явуулга, өшөө авалт удаан хугацаагаар үргэлжилж байгаа аж. Иймээс тэр Үндсэн хуулийн цэцийн 3 дугаар дүгнэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, түүний зөв байсныг цаг хугацаа харуулах гэнэ. 4. Монголд Үндсэн хуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхийг Үндсэн хуулиар Цэцэд олгосон. Үндсэн хууль зөрчигдсөнийг Цэц тогтоосон бол холбогдох зөрчлийг залруулж Үндсэн хуульд нийцүүлэх үүргийг Үндсэн хуулиар Улсын Их Хуралд оногдуулсан. Энэхүү зөрчлийг шийдвэрийн, албан тушаалтны үйл ажиллагааны гэсэн хоёр хэсэгт болгоомжтойгоор хувааж болдог. Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлэх бөгөөд хэрэв Улсын Их Хурал зөвшөөрөөгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар хүчингүй болгодог. Хэрэв дунд суудлаар алдаатай дүгнэлт гарсан бол түүнийгээ их суудлынхаа хуралдаанаар залруулах боломж ч Цэцэд байдаг. Албан тушаалтны Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг Цэц шууд их суудлаараа тогтоон дүгнэлт гаргадаг тул түүнтэй төрийн байгууллага, албан тушаалтан маргах хууль зүйн үндэслэл байдаггүй учраас Улсын Их Хурал тухайн албан тушаалтанд огцруулах буюу эгүүлэн татах хүртэл хариуцлага тооцоход чиглэсэн бодитой арга хэмжээ авах хуультай. Цэцийн 3 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон байтал Улсын Их Хурал, мөн чанартаа энэ талаар авч хэлэлцсэнгүй. Ингэснээрээ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5