Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

503 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл энэхүү бүрэн эрхийг өөртөө эсвэл тодорхой хэсэг хүнд шилжүүлж болдог мэтээр, тэр ч байтугай Улсын Их Хурал энэхүү эрхээ өөрт нь шилжүүлсэн мэтээр ярьж байна. Энэхүү бүрэн эрхийг алх тогших төдийхнөөр байтугай, Улсын Их Хурал дээрх хамгийн хариуцлагатай санал хураалтаар ч шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ингэхийг Үндсэн хууль зөвшөөрөхгүй гэдгээ “онцгой” гэдэг тодотголоор илэрхийлсэн. Гэтэл Ц.Нямдорж дарга түүнийг “шилжүүлж авсан” буюу өөрийн нь хэлдгээр “Улсын Их Хурлаас даргад эрх олгосон” гэж мэлзэн өөрийн үйл ажиллагааг зөвтгөхийг оролдож байна. 3. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж өөрийн үйл ажиллагааг зөвтгөхийн тулд Дэгийн 51.2 заалтыг мушгин гуйвуулж байгаа юм. Тэнд “…эцсийн найруулгыг хянахдаа /батлагдсан шийдвэрийн/ агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найрлага, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж болно” гэжээ. Эрхэм дарга “би агуулга, бодлого, зарчмыг алдагдуулсан ямар засвар хийсэн юм бэ”, “би шударга ёсыг яаж зөрчсөн юм бэ?” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Асуудлын гол нь ямар засвар хийсэнд биш, харин хийсэн засвараа Улсын Их Хуралд танилцуулж ёсчлох зөвшөөрөл авах тухай Дэгийн 51.1.3 заалтыг зөрчсөнд байгаа юм. Дэгийн энэхүү заалт нь ард түмний элч нараас бүрдсэн Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхийг хамгаалахад чиглэсэн процессын зохицуулалт юм. Эрхэм даргын нийтэд зарлан мэдэгдэж байгаагаар, Улсын Их Хурлын энэ бүрэлдэхүүний хуулийн мэдлэг тааруу, өөрөө ерэн оноос хойш хууль гэдэг юмтай махран ноцолдож байгаа цөөхөн хуульчдын нэг, энэ мэт нөхцөл байдлаас болоод ийм эрхийг шилжүүлж авсан бөгөөд тэрээр Монголын парламентын анхны хуульч дарга, цаашид ийм даргатай байж ард түмэн хуультайгаа нөхөрлөж чадах эсэх талаар санаа зовдог аж. Парламентыг “бага ард түмэн” гэж ёжилдог нь ортой зүйл бөгөөд түүний гишүүдийн хуулийн мэдлэгийн дундаж түвшин өндөр биш байж болно. Улсын Их Хурлын Тамгын газар ямар үүрэгтэй билээ?, Улсын Их Хурал болон түүний гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх. Улсын Их Хурлын дарга ямар үүрэгтэй билээ?, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах. Улсын Их Хурлын тухай хуульд ийм агуулгаар хуульчлан заажээ. Энд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5