Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

502 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөгчийн татварын тайлангаар гарсан” гэснийг “энэ хуулийн 20.2-т заасны дагуу” гэж найруулан давталтаас зайлсхийсэн. 20) 21.4-ын “татварын жилд төлөх албан татвараа татварын албанаас” гэснийг “энэ хуулийн 21.3-т зааснаар” гэж найруулсан. 21) 21.5 дахь заалт 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул салгаж сүүлчийн өгүүлбэрийг “суутгагч нь энэ хуулийн 21.5, 21.6-д зааснаар суутгасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаргаж харьяалах татварын албанд тушаана” гэж 21. 7 болгон шилжүүлсэн болно гэжээ. Дөрөв. Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “1. Ашигт малтмалын тухай хууль болон Авлигын эсрэг хуульд засвар хийн тэдгээрийг ёсчлохтой холбогдсон Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн гэдгийг Цэц 2007 оны 3 дугаар дүгнэлтээрээ тогтоосон. Энэхүү зөрчлийн гол цөм нь хийгдсэн засварыг Улсын Их Хуралд буцаан танилцуулж, Улсын Их Хурлаас зөвшөөрөл авахгүйгээр шууд ёсчилсонд байгаа юм. Бүрэн бус тооцоогоор, Ашигт малтмалын тухай хуулийн 130 заалтад, Авлигын эсрэг хуулийн 70 заалтад ямар нэгэн засвар хийгдсэн бөгөөд ийнхүү засварлагдсан зүйлс нь Улсын Их Хуралд танилцуулагдалгүй ёсчлогдсоноор үл барам “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэн нь дур зоргоор авирласан үйл ажиллагаа байсныг Дэгийн 51.1-51.4 заалтууд нотолж байна. Үндсэн хууль зөрчсөн энэ үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж идэвхийлэн оролцож, түүнийг оройлон манлайлж байсныг нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглүүд, Ц.Нямдорж даргын зохион байгуулсан хэвлэлийн бага хурлуудын материалууд, тэдгээрийн дүрс бичлэгүүд давхар давхар нотолж байна. 2. Хууль тогтоох болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарна гэж Үндсэн хуулиар тогтоосон. Гэтэл Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж, мөн чанартаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5