Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

501 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 9) 11.1-д үг хэллэгийн засвар хийж 6 дугаар зүйлийг иш татсан, учир нь нэг үг, өгүүлбэрийг хэтэрхий олон давтсан тул зайлсхийх зорилгоор ингэсэн, түүнчлэн 11.2-т 7.5, 11.1-ийг иш татсан. 10) 12.1.13, 12.1.16, 12.1.19, 12.1.25, 12.1.26 дахь заалтууд 2 өгүүлбэрээс бүрдсэн байсан тул салгаж 12.1.13-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.3, 12.1.16-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.4, 12.1.19-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.5, 12.1.25-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.6, 12.1.26-ын сүүлчийн өгүүлбэрийг 12.7 болгон тус тус томъёолсон. 11) 12.8.1, 12.8.2-ын “албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарахгүй” гэсэн өгүүлбэр давхардсан тул “12.8. Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана” гэсэн толгойн өгүүлбэр хийж дээрх 2 заалтын дээр дурдсан төгсгөлийн үгийг хассан. 12) 13.2-ыг хүснэгтэд оруулсан. 13) 12 дугаар зүйл нь “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал” гэсэн гарчигтай бөгөөд уг зүйлийн 12.1.7-д зээлийн хүүг оруулсан /хасагдах зардалд/ тул 14 дүгээр зүйлийн гарчгийг 3 дугаар бүлэг болон 12 дугаар зүйлийн гарчигт нийцүүлэн “Албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд хамрах зээлийн хүү” гэж найруулсан. /Уг нь “Хүүгийн зардал” гэсэн гарчигтай байсан/ 14) 16.6-ын “төлбөрт таавар, бооцоот тоглоом, хонжворт сугалааны орлого”, 16.8-ын “хувьцаа, үнэт цаас” гэсэн үг тус бүр 2 дахин давтагдсан тул хасч найруулсан. 15) 17.1-ын татвар ногдуулах орлогын хэмжээг үгээр илэрхийлж найруулсан. 16) 18.2-ын эхний 3 мөрийг “Энэ хуулийн 18.1.2-т заасан” гэж найруулан давталтыг арилгасан. 17) 19.1-д нэрлэж заасан бүтээгдэхүүнийг дэс дараалалд оруулж дугаарласан. 18) 19.2 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул “тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална” гэснийг 19.7 болгон тусад нь томъёолсон. 19) 20.2-ын “албан татвар төлөгчийн татварын тайлангаар гарсан” гэснийг “Энэ хуулийн 20.1-д заасан” гэж, 20.3-ын “албан татвар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5