500 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд хийсэн бүтцийн шинжтэй засвар 1. 4.1.8-ыг 6 дугаар зүйл болгон “Харилцан хамаарал бүхий этгээд” гэж гарчигласан /доторх заалтад агуулгын өөрчлөлт ороогүй/. 2. “Албан татвараас хөнгөлөх” гэсэн 19 дүгээр зүйлийг “Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт” гэж 20 дугаар зүйлтэй нэгтгэсэн. Бүтцийн шинжтэй дээрх өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан хуулийн ерөнхий дугаар өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл 22 зүйлээс бүрдсэн ерөнхий бүтэц нь хэвээр байгаа боловч зүйлийн дэс дугаар болон зүйлийн доторхи ишлэл татсан дугаарууд өөрчлөгдсөн. Дөрөв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульп хийсэн найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засвар 1) 3 дугаар зүйлийг дугаараар ангилж “төлөөлөх байрт” гэснийг “төлөөний газарт” гэж найруулсан. 2) 4 дүгээр зүйлийн 4.1.1-ийн “Монгол улсаас бусад” гэснийг “гадаад” гэж үг хэллэгийг зассан. 3) 4.1.5-ын “татварын хууль тогтоомжийн дагуу” гэснийг “орлогын” гэж үг хэллэгийг зассан. 4) 4.1.5-д “тэдгээртэй адилтгах хуулийн этгээдийг” гэж байсан тул 4.1.6-ын “аж ахуйн нэгжийг” гэснийг “этгээдийг” гэж үг хэллэгийг зассан. 5) 5 дугаар зүйлийн “оршин суугч, оршин суугч бус” гэснийг “байнга байрладаг, байнга байрладаггүй” гэж үг хэллэгийн засвар хийж Иргэний болон бусад хууль тогтоомжийн үг хэллэгтэй нийцүүлсэн, учир нь “хуулийн этгээд байрладаг”, “иргэн оршин суудаг” гэсэн ойлголт хуульд байдаг. 6) 5.5-ыг 5.6-тай нэгтгэж “төлөөлөх газар” гэснийг “төлөөний газар” гэж үг хэллэгийн засвар хийсэн. 7) 8.1.4 хоёр өгүүлбэрээс бүрдэж байсан тул салгаж 8.1.4, 8.1.5 болгосон. 8) 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.5, 9.2. 6-ын “ашиглах” гэснийг “ашигласны төлбөр” гэж үг хэллэгийн засвар хийсэн, түүнчлэн “эдэлсний төлбөр”, “ашигласны төлбөр” гэсэн 2 өөр үг байсан тул 9.2оос “эрхүүдийг хууль тогтоомжийн дагуу эдэлсний төлөө төлж байгаа” гэснийг хассан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5