499 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 24. 13.1.8 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул “худалдан борлуулах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр буюу түүний хэсэгт 12.1.8 дахь заалт хамаарахгүй” гэсэн 13.1.8. а-г 13.5 болгон доош шилжүүлсэн. /Ер нь үсгийн дугааргүй болгох, түүнчлэн нэг заалтад 2 өгүүлбэр оруулахгүй байх зориулалтаар ийм техникийн засвар хийсэн/. 25. 13.6.6-д “мөнгөн хөрөнгийг байршуулсны” гэж тодотгол хийсэн. Учир нь “Сангийн хүүг олгох үйлчилгээ” гэж угаасаа байхгүй. 26. 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул “эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаанд 12.2.4 дэх заалт хамаарахгүй” гэсэн 13.2. 4. а-г салгаж 13.8 болгож томъёолсон. 27. 13.6.14 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул нэг өгүүлбэр болгон томъёолж уг заалтын сүүлчийн “Энэ заалтад жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй” гэсэн өгүүлбэрийг 13.9 болгон салгаж томъёолсон. 28. 13.11-ийн хашилтанд байсан өгүүлбэрийг үндсэн өгүүлбэртэй нъ нэгтгэн томъёолсон. 29. 14.1.4 дэх заалт 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул сүүлчийн “харин хөдөө аж ахуйн анхдагч түүхий эдийг импортлох болон худалдан авч зуучлан борлуулахад энэ заалт хамаарахгүй” гэсэн хэсгийг 14.2 болгон салгаж томъёолсон. 30. 14.4.1 нь 2 өгүүлбэрээс бүрдэж байсан тул /суудлын автомашин/ 14.3.1.а-г нь 14.5 болгон салгаж томъёолсон. 31. 15 дугаар зүйлийн заалтуудын байршлыг дотор нь сольж цэгцэлсэн бөгөөд 15.3 /нэг бүлэгт хамаарах этгээд/-ыг 15.4, 15.4 /үйлдвэрлэгч-экспортлогч/-ийг 15.5 болгон байршуулсан. 32. 16.1-ийг 2 салгаж “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар” гэснийг 16.1.1 болгон салгаж томъёолсон. 33. “импортын бараанд НӨАТ ногдуулах, төлүүлэх ажлыг гаалийн байгууллага хариуцна” гэж 16.2.1-д, “тайлангийн маягтыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга батална” гэж 16.3-т тус тус заасан учраас 16.2.3-т “Улсын Гаалийн ерөнхий газар” гэж тодотгосон болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5